Австралид цалинтай дадлага хийлгэнэ гэсэн зар хууль бус болохыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРГадаад харилцааны яамны Консулын газраас "Австрали Улсын Соёл солилцооны хөтөлбөрт хамруулна" гэсэн зартай холбогдуулж сэрэмжлүүлэг гаргалаа.
Тодруулбал, Сүүлийн өдрүүдэд ICMA Agency гэх байгууллагаас Австралийн 2300 орчим фермүүдэд хорь гаруй мэргэжлээр нэг жилийн хугацаатай цалинтай дадлага хийлгэх тухай зар гаргаж байгаа юм.
Уг ICMA Agency нь Австралийн Хил хамгаалал, цагаачлалын албанаас зөвшөөрөл аваагүй, хууль бус үйл ажиллагаа гэж Консулын газраас үзэж байгаа аж.