Македонд 135 мянга орчим цагаач хууль бусаар нэвтэрчээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2015-10-13 13:32:01

СКОПЬЕ. /TASS/. Ойрхи Дорнод болон Хойд Африкийн орнуудаас ирсэн 135 мянга орчим дүрвэгч хөрш Грек улсаас Баруун Европын орнуудаар дамжин Бүгд Найрамдах Македон Улсын нутаг дэвсгэрт дөрвөн сар орчмын хугацаанд хууль бусаар нэвтэрчээ. Тус улсын Дотоод хэргийн яамны /ДХЯ/ хэвлэлийн албанаас мэдээлснээр, хууль бус цагаачдын дийлэнх нь Сирийн иргэд аж.

“Энэ оны зургадугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 12 хүртэл төрөл төрөгсдөө зорин ирсэн 134.75 мянган гадаадын иргэн бүртгэгдсэний 88.09 мянга нь эрэгтэйчүүд, 17.98 мянга нь эмэгтэйчүүд, 23.73 мянга нь хүүхдүүд байна” гэж Македоны хууль сахиулах байгууллага мэдээлжээ.

Тус улсын ДХЯ-ны мэдээллээр, хууль бус цагаачдын дийлэнх нь буюу 95.3 мянга нь Сирийн иргэд байна. Тэдний дараа Афганистаны иргэд орж байгаа бөгөөд дүрвэгсдийн 21 мянга орчим нь афганчууд бол 8800 нь иракчууд, 3300 нь Пакистаны иргэд аж. Македонд ирсэн хууль бус цагаачдын дотор мөн Бангладеш, Иран, Камерун, Конго, Нигери, Палестин, Сомали, Судан, Эритрей болон Этиоп улсын иргэд байна гэж тус улсын ДХЯ мэдээлжээ.

Албан ёсоор бүртгэгдсэн цагаачдаас ердөө 68 нь түр оршин суух эрх олгох хүсэлт гаргасан байна. Тэдний дийлэнх нь Сирийн иргэд аж.

Д.Жаргал

Холбоотой мэдээ