Цагдаагийн байгууллага ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-23 16:31:05
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн энэ сарын 20-ний өдөр гавъяаныхаа амралтад гарсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Ёслолын арга хэмжээнд ЦЕГ-ын ахмадын хорооны дарга хурандаа Г.Билгээ, гавъяат хуульч, хурандаа Д.Мөрөн, бригадын генерал М.Ганхүү, Хууль сахиулах их сургуулийн, захиргаа удирдлагын газрын дарга цагдаагийн хурандаа Л.Бямбасүх болон бэлтгэх хурандаа Ш.Энхбат, Д.Дорж, Г.Гонгор, Т.Мөнхдалай нар уригдан оролцлоо.

Арга хэмжээний үеэр Төв аймгийн Цагдаагийн газарт шинээр томилогдсон албан хаагчдыг тангараг өргөлөө. Мөн Төв аймгийн Цагдаагийн газар болон Зэвсэгт хүчний 016-р Бригад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Онцгой байдлын газар зэрэг тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд хамтарсан баярын жагсаалаас үзүүлэхээс гадна тулааны үзүүлэх тоглолтыг иргэдэд үзүүлсэн аж.

Түүнчлэн Төв аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан үе үеийн дарга нар болон алдар гавъяатай ахмадуудтай уулзалт ярилцлага зохион байгууллаа. Мөн Төв аймгийн Цагдаагийн газрын албан хаагчдын болон Цагдаагийн ерөнхий газрын “СҮЛД” чуулгын урлагийн тоглолтыг иргэд олон нийтэд толилуулсан юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ