Өмнөд Солонгосын Хуульзүйн сайд болон Ерөнхийлөгчийн туслах огцрох хүсэлтээ гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-23 14:25:31

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г прокурорын газраас авлигын хэргийн хамсаатнаар татсантай холбоотойгоор энэ долоо хоногийн эхээр тус улсын Хуульзүйн сайд болон Ерөнхийлөгчийн нэгэн туслах халагдах өргөдлөө өгсөн тухай өнөөдөр Хөх ордон мэдэгдлээ.

Дотны найз Чой Сүн Сил болон хоёр туслах нь холбогдсон авлигын хэрэгт Пак Гын Хэ холбоотой гэж прокурорын газар өнгөрсөн ням гарагт мэдэгдсэний дараа  тус улсын Хуульзүйн сайд Ким Хюн Вун, Ерөнхийлөгчийн иргэний асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Чой Жай Кёон нар халагдах өргөдлөө гаргажээ.

Хөх ордны мэдэгдсэнээр, Пак Гын Хэ тэдний халагдах хүсэлтийг хүлээж авах эсэхээ хараахан шийдээгүй байгаа аж.

Сайд хэлэхдээ “ийм нөхцөл байдал үүсээд байгаа нөхцөлд миний хувьд огцрох нь зүйтэй байх” гэжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ