АН-ын удирдлагууд мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-23 10:21:51

Ардчилсан намын Их хурлыг зарлан хуралдуулахтай холбогдуулан тус намын зарим удирдлагын төлөөлөл мэдээлэл хийх болжээ.

Энэ оны 7 дугаар сард хуралдсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас намын Их хурлыг ирэх 12 дугаар сарын 6-нд хуралдуулахаар товлосон. Уг их хурлаар Ардчилсан намын шинэ даргыг сонгох хүлээлттэй байсан ч энэ удаад зөвхөн Дүрмийн өөрчлөлтөө батална гэж зарласан. Намын шинэ Дүрмийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ҮЗХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндоржоор ахалж байгаа.

Харин Их хурал зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахалж байгаа бөгөөд тэрбээр өнөөдөр мэдээлэл хийх аж. Мөн Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр оролцох юм байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ