Сайншандын Засаг дарга малчдын амьдрал ахуйтай танилцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-22 12:25:11

Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр энэ сарын 23-наас сумынхаа малчин өрхүүдээр явахаар төлөвлөж байна.

Засаг даргаар ахлуулсан Ажлын хэсэг малчдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, малчдын санал хүсэлтийг сонсохоос гадна Сайншанд сумын ЗДТГ-аас зохион байгуулж байгаа төрийн үйлчилгээ хийгээд 2017 онд хийхээр төлөвлөсөн ажлын талаар мэдээлэл хүргэх аж.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багийн Засаг дарга, сумын ажил хариуцсан мэргэжилтнүүд багтжээ.

Сайншанд суманд  232 малчин өрхийн нийт 120 гаруй мянган толгой мал өвөлжихөөс  68 өрх нь өөрийн аймгийн бусад суманд өвөлжих юм байна.

Өвөлжилтөд бэлтгэх Засгийн газрын тогтоолын дагуу тус сум 40 тонн өвс, 30 тонн тэжээл  бэлтгэх даалгавартайгаас  одоогийн байдлаар ажлын гүйцэтгэлийг 80-85 хувьтай хангалаа.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ