Аймгийн ЕБС - уудын дунд "Дэвжээ" тэмцээн зохиолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНХүүхдийн эрхийн конвенци батлагдсаны 27 жилийн ойг тохиолдуулан Булган аймгийн ЕБС- иудын дунд Дэвжээ тэмцээн зохион байгууллаа.
Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас санаачлан 3 дахь жилдээ тус тэмцээнийг зохиож байгаа ажээ.
“Хүний эрх”, “Хүүхдийн эрх”-ийн тухай мэдлэгийг нэмэгдүүлэх, Хүүхдийн эрхийн хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг өсвөр үеийнхэнд сурталчлах зорилготой тус тэмцээнд аймгийн төвийн 5 сургуулийн 7 баг оролцлоо.
Нэгдүгээр байранд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн дэргэдэх охидын клубын "Эрхүүлээ" баг, хоёрдугаар байранд Хүүхдийн оролцооны Тэмүүлэл ХОУЗ-ийн баг, гуравдугаар байранд Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа МСҮТ-ийн "Хаан сэнтий" баг шалгарлаа.
П.Батням