Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Идэр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -11-16 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-+5 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар -6-11 градус хүйтэн байх юм.
Цаг агаар өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна.
Улаанбаатар