Гэмт хэргийн шинжтэй 36 гомдол, мэдээллийг шалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-12 18:14:16

Авлигатай тэмцэх газар  энэ  сарын 9-ний байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 36 гомдол, мэдээллийг шалгасан байна.

Эдгээрээс  7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Үлдсэн  26 гомдол, мэдээллийг  шалгаж байна. 

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас нэг хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, хоёр хэргийг хэрэгсэхгүй болгох, нэг хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна гэж мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ