"Оюутолгой" ХХК Баян-Овоо суманд шинэ эмнэлэг барьж өгчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ"Оюутолгой" компани Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 10 ортой 400 м.кв. талбай бүхий 2 давхар шинэ эмнэлэг барьж ашиглалтад оруулсан байна.
“Оюу толгой” ХХК, Өмнөговь аймагтай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-г 2015 онд үүсгэн байгуулсан бөгөөд энэ хүрээнд дээрх эмнэлгийг барьжээ.
Шинэ эмнэлэг нь төвлөрсөн цэвэр бохир усны шугамтай бөгөөд халдвар, төрөх, хагалгааны өрөөнүүд нь стандартын шаардлага хангасан гэдгийг албаныхан онцолж байна. Эмнэлгийн барилгыг Өмнөговь аймгийн “Суварган говь” компани барьжээ.
Б.Заяа