Цасан шуурга шуурахыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-16 22:58:03

Сэлэнгэ аймгийн нутгаар маргааш буюу энэ сарын 17-нд цас орж, цасан шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхаарууллаа.

Сэлэнгэ аймгийн УЦУОША-наас дараах анхааруулга мэдээг хүргэлээ. Сэлэнгэ аймгийн нутгаар үүлэрхэг. Цас орно. Салхи баруунаас 5-10 м/сек. Шөнөдөө 20-25 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Сүхбаатар хот орчмоор үүлэрхэг. Цас орно. Салхи баруунаас 4-6 м/сек. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ