Л.Болд гишүүн сонгуулийн зөрчлүүдийн талаар мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-16 13:17:27

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр орон нутгийн сонгуулийн асуудлыг хэлэлцэх юм.

Тодруулбал Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл сонсохоор төлөвлөөд байна. Мөн уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд орон нутгийн сонгуулийн үед илэрсэн ноцтой зөрчлүүдийн талаар мэдээлэл хийх аж.

Хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд товлогдоод байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ