Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-16 10:01:17

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Засгийн газрын хуралдааны танхимд 10 цагаас болно.

Хуралдаанаар Монгол, Австралийн Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн төсөл, Зарим дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг эгүүлэн татах, томилох тухай, Далай даян дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх тухай, Ерөнхий сайд агсан А.Амарын мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэх тухай, Хэнтий хан уулын нэрийг Бурхан халдун уул гэж өөрчлөх тухай, Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Засгийн газрын тусгай сангийн туухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар, Олон улсын хүүхдийн спортын наадам зохион байгуулах тухай зэрэг нийт 22 асуудал хэлэлцэх юм.  Мөн Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг авч хэлэлцэнэ.

Түүнчлэн МАА-н салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалтын урьдчилсан дүн болон Тэтгэвэр авагч тэтгэвэр авах банкаа өөрөө сонгох болон Эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх талаар авсан арга хэмжээний талаарх салбарын сайд нарын танилцуулгыг сонсох аж.

Б.Туул

Холбоотой мэдээ