Дэлхийн хөлбөмбөгийн музей 30 саяын алдагдалд орж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-11-11 11:59:49

ЦЮРИХ. /KAZINFORM/. Швейцарийн Цюрих хот дахь ФИФА-гийн Дэлхийн хөлбөмбөгийн музей энэ онд 30 сая долларын алдагдал хүлээж магадгүй байна гэж эх сурвалжууд мэдээллээ.

Есөн сарын өмнө нээгдсэн энэ музейд дэлхийн хөлбөмбөгийн түүхийг өгүүлэх дүрс бичлэгүүд, дурсгалын зүйлс болон гэрэл зургуудийг дэлгэн тавьжээ.

ФИФА-гийн тэргүүн асан С.Блаттерын санаачилгаар уг музейг байгуулахад 140 сая доллар зарцуулсан байна.

Жилд 250 мянган хүн музейд зочилно гэж албаны хүмүүс тооцоолж байсан боловч байгуулагдсанаас хойших 11 сарын хугацаанд үзэгчдийн тоо 132 мянга байсан байна. Өөрөөр хэлбэл, сард 11 мянга орчим хүн тус музейд зочилжээ.

Дэлхийн хөлбөмбөгийн музей нь Швейцарийн нийслэл Цюрих хотын төвд байдаг аж. Гурван давхар барилгын 3000 м2 талбайг эзлэн орших уг музей нь дотроо номын сан, спорт бар, кафе, зуушийн газар болон кино театртай гэнэ.

Цюрихын банкны сейфэнд хадгалж байсан ДАШТ-ий хоёр цомыг тус музейд байрлуулжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ