Уурхайн 20 метрийн гүнд ухаан алдсан иргэнийг гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-10 17:46:16

Онцгой байдлын албаны Уул уурхайн аврах ангийн албан хаагчид Налайхад үйл ажиллагаа явуулдаг бичл уурхайн 20 метрийн гүнд ухаан алдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ.

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны 57 дугаар клонд үйл ажиллагаа явуулдаг иргэн Б-гийн бичил уурхайн 20 метрийн гүнд 40 настай иргэн Т агааргүйдэж ухаан алджээ. Энэ талаар ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангид унасан тухай дуудлага энэ сарын 09-ны 19:55 цагт мэдээлэл ирүүлсэн байна. Мэдээллийн дагуу аврах анги ухаан алдсан иргэнийг гүнээс гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ