Архангайн 10-аад сумын Засаг дарга дахин сонгогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-08 17:39:53

2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Архангай аймгийн Тариат, Өндөр-Улаан, Хайрхан, Өгийнуур, Хашаат, Хотонт, Цэнхэр, Төвшрүүлэх, Булган, Цахир суманд Засаг дарга нар нь дахин сонгогдлоо.

Ингэж олон сум Засаг даргаа сонгож байна гэдэг бол сумдын Засаг дарга нар өнгөрсөн дөрвөн жил “сайн ажилласан” гэж иргэдээс өгч байгаа үнэлгээ гэж үзэж байна.

Төвшрүүлэх сумын ИТХ-ын даргаар А.Ганхуяг, Цэнхэр сумын Засаг даргаар Б.Батжаргал нар 3 дахь удаагаа сонгогдлоо.  Ирэх долоо хоногоос Аймгийн Засаг дарга сумдаас сонгогдсон шинэ Засаг дарга нарын асуудлыг нэг тйиш нь болгох бололтой.

Л.Булган

 

Холбоотой мэдээ