Хойд Каролина мужийн Чарлот хотын гудамжаар Чингисийн "баатрууд" алхана

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-11-08 16:09:30

Монголын эзэнт гүрэн, Их эзэн богд Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын талаарх “Чингис хаан” үзэсгэлэн, соёлын парадыг АНУ-ын Хойд Каролина мужийн Чарлот хотод зохион байгуулах гэж байна.

“Чингис хаан” үзэсгэлэн 11 дүгээр сарын 19-нд нээлтээ хийж, 2017 оны 4 дүгээр сарын 30-ныг хүртэл АНУ-ын Чарлот хотын "Discovery Place Museum"-д олон нийтэд нээлттэй хүрэх талаар АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлж байна. Мөн уг үзэсгэлэнгийн хүрээнд Элчин сайдын яам, “Discovery Place Museum”, Вашингтон ДС орчмын Монголчуудын холбоо хамтран энэ сарын 24-26-нд Хойд Каролина мужийн Чарлот хотод Чингис хаан, Монгол Улсыг сурталчилсан парад, баярын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

"Discovery Place Museum"-ээс эхлэн Чарлот хотын төвөөр алхах жагсаалд Чингис хааны баатрууд, Өүлэн эх түүний хүүхдүүд, хүчит бөхчүүд, сур харваачид, морьтон баатар эрс болон дуучид, бүжигчид зэрэг урлагийн авьяастнууд оролцох бөгөөд монголчуудыг тус арга хэмжээнд үндэсний хувцсаа өмсөн оролцохыг уриалж байгаа юм.

Мөн "Чингис Хаан" үзэсгэлэнгийн цагийн хуваарийн дагуу үзэсгэлэнгийн танхимд Монголыг сурталчлах урлагийн арга хэмжээг энэ сарын 26 хүртэл зохион байгуулах аж. 
Соёлын өдрөөр болох урлагийн арга хэмжээнд оролцох сонирхолтой монголчууд дараах холбоосоор  http://mongolianembassy.us/2016/10/3196/#.WCGD1NV96M8 дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ