СЭЛЭНГЭ: Нөхөн сонгуульд 26 нэр дэвшигч 11 мандатын төлөө өрсөлдөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум,
дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд Сэлэнгэ аймгаас
нийт 26 нэр дэвшигч, 11 мандатын төлөө өрсөлдөхөөр нэр дэвшигчийн үнэмлэхээ
авсан байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг,
Баруунбүрэн, Орхонтуул, Жавхлант, Сүхбаатар, Сайхан, Шаамар суманд нөхөн
сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа бүрэн хангасан
талаар аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
МАН-аас 11, АН-аас 10, Хүн намаас 1,
бие даагч 4 нэр дэвшигч өрсөлдөх бөгөөд Алтанбулаг суманд 2, Баруунбүрэн 1,
Орхонтуул 2, Жавхлант 1, Сүхбаатар 1, Сайхан 2, Шаамар суманд 1 нэр дэвшигч байгаа
юм.
Сайхан сумын тухайд 3 мандатын төлөө
2 нэр дэвшигч өрсөлдөнө.
Сэлэнгэ аймгийн тухайд аймаг,
Нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийг
зохион байгуулах ажилд нийт 156 төрийн албан хаагч ажиллана.