Хот хооронд болон орон нутгийн замыг нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-06 21:49:11

Хөвсгөл аймагт ихээхэн цас орсонтой холбогдуулан өчигдөр Онцгой комиссын шуурхай хуралдаан болж хот хооронд болон орон нутгийн замыг хаасан бол өнөөдөр хуралдаан дахин үргэлжилж өчигдөрийн шийдвэрийг цуцалж замыг нээн хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхэллээ.

Мөн сумдын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тайлан мэдээг авч сум дундын фондод өвс тэжээлийг яаралтай хүргүүлэх, хаагдаж болзошгүй зам даваануудын ойролцоо ажлын хэсгийг бэлэн байлгах үүргийг холбогдох байгууллагуудад өглөө. Мөрөн сумын ойролцоох 4 цэгт хяналтын постыг ажиллуулж ард иргэдэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл зөвлөмж өгч ажиллаж байна. Тус аймагт өчигдөр бороо цас холилдон орсны улмаас хальтиргаа гулгаа үүссэн байгаа тул холбогдох арга хэмжээг авч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга үүрэг болголоо.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ