СЭЛЭНГЭ: “Дөл-2025” цогцолбор тэмцээнд "Сүлд" тасаг 7 дугаар байрт шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит улсын аварга
шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тэмцээнд Сэлэнгэ аймгийн "Сүлд" тасаг марш гүйлтэд 45:38.10
минут, нийлбэр дүнгээр 28:23.72 минутын амжилттайгаар 7-р байрт шалгарчээ.
Улаанбаатар хотноо энэ сарын 5-7-ны
өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийг түшиглэн зохион байгуулсан уг тэмцээний
гарааны өмнөх ажиллагаа болох "Гэрийн даалгавар"-ын төрөлд тасгийн
гишүүн Д.Солонго 08:10 минутын шагнал авч 1 дүгээр байрт шалгарсан байна.
Мөн дроны төрөлд Ө.Буяндэлгэр,
Д.Солонго нар саадыг 01:45.62 туулж 3 дугаар байр эзэлсэн байна. Ингээд цогцолбор
тэмцээний гарааны өмнөх ажиллагааны нийлбэр дүнгээр 19:00.00 минутын шагналтай
3 дугаарт жагсжээ.
Тэмцээнд 21 аймаг, 9
дүүргээс шилэгдэж шалгарсан хүүхдүүд 2
хоногийн турш ур чадвараараа өрсөлдсөн байна.
Энэ жилийн тэмцээний онцлог нь дроны төрөл нэмж оруулсан. Мөн марш гүйлтийн үед цэгүүдийн гүйцэтгэх норматив, дасгалыг заавал үүрэгтэй биелүүлсэн тохиолдолд цааш хөдөлгөөнөө үргэлжүүлэхээр заавар, удирдамжид тусгаж өгсөн нь дасгалжуулагч багш, хүүхдүүдийн ур чадвар, бэлтгэл сургалт, дадлагыг төгс эзэмшихэд нөлөөллөө хэмээн аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, дэд хурандаа М.Ганбат хэллээ.