Гэр хорооллынхон хоёр өдөр цахилгаангүй өнжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-04 11:54:31

Булган аймгийн төв Булган суманд хоёр өдөр цахилгаан  тасарлаа. Ингэхдээ албан байгууллага, төв хэсгээр биш гэр хорооллын хэсгээр 9-18 цагийн хооронд хязгаарласан юм.

"Дэлхийн банкны 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Булган аймагт 3 жилийн хугацаанд гэрлийн шон, трансформатор, цахилгааны шийдлүүд, айл, аж ахуй нэгжүүдийн тоолуурыг солих гэх мэт ажлуудын  гэрээ хэлэлцээр хийгдээд байгаа. Энэ ажлын хүрээнд одоогоор судалгаа шинжилгээний туршилт, сайжруулалт хийгдэж байгаа учраас ийнхүү хоёр өдөр, өдрийн цагаар цахилгааны хязгаарлалт хийсэн"  гэсэн тайлбарыг Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх станцын мэргэжилтэн өглөө. Мөн цаашид үе үе ингэж хязгаарлалт хийнэ, урьдчилсан мэдээлэл анхааруулга өгнө, гэхдээ олон дахин ингэж иргэдэд хүндрэл учруулахгүй гэдгийг мөн хэллээ.

                                                                                                                                                                                 П.Батням

Холбоотой мэдээ