Киргиз улсад 5 хоногоос дээш зорчих гадаадын иргэн бүртгүүлэх шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРБүгд Найрамдах Киргиз Улс нь Гадаад шилжилт хөдөлгөөний тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Үүнтэй холбогдуулан тус улсад ажлын 5 хоногоос дээш хугацаагаар зорчих гадаадын иргэд 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн бүртгүүлэх шаардлагатай болсон байна.
Бүртгэлийг оршин суугаа газрынхаа иргэний бүртгэл, өмчийн албанд гадаад паспорт, гадаад паспортын хуулбар, төлбөр хийсэн баримтаа авч очин хийлгэх бөгөөд бүртгэл хийлгээгүй тохиолдолд 10 мянган сом буюу 145 орчим ам.долларын торгууль ногдуулах ажээ.