Д.Трампын "алтан карт" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-05-22 15:56:36

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 22 /Axios/. Америкийн эдийн засагт 5 сая ам.долларын хөрөнгө оруулсны хариуд оршин суух зөвшөөрөл олгох Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан “алтан карт”-ыг авах сонирхолтой хүмүүсийн хүсэлтийг 5 ба 6 дугаар сард хүлээн авч эхэлнэ гэж Худалдааны сайд Ховард Латник мэдэгджээ. 


Тэрбээр хэлэхдээ, уг хөтөлбөр нь Америкийн өр төлбөрийг барагдуулахад тус дөхөм болно гэжээ. Гадаадын иргэд ойролцоогоор 1 сая "алтан карт" буюу Ерөнхийлөгчийн нэрээр нэрлэгдсэн “Trump card”-ыг авна гэж тооцоолж байгаа ажээ. 


Энэ санаачилгыг Д.Трамп энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр дэвшүүлсэн боловч уг хөтөлбөр одоо л хэрэгжиж эхэлж байна. Энэхүү шинэ хөтөлбөр нь сүүлийн 35 жилд хэрэгжүүлж байсан “EB-5” хөтөлбөрийг орлох юм. “EB-5"-ын хүрээнд 10 байнгын ажлын байр бий болгосон тохиолдолд “ногоон карт” (green card) олгодог байв.


Сайдын хэлснээр, эхний ээлжинд trumpcard.gov цахим хуудсаар уг хөтөлбөрийг сонирхож буй хүмүүсээс хүсэлтийг нь урьдчилан хүлээн авах ажээ.  Дараагийн шатанд систем бүрэн ажиллаж, хүсэлтийг хүлээн авч боловсруулж, “алтан карт”-ыг олгох үйл явц эхэлнэ. 




Холбоотой мэдээ