ХӨВСГӨЛ: “Аз жаргалтай гэр бүл” марафон маргааш болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-05-16 17:13:07

Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт гэр бүлийн үнэ цэн, тогтвортой эерэг харилцаа, гишүүдийн тэгш оролцоо, чөлөөт цагаа гэр бүлээрээ зөв боловсон өнгөрүүлэх, халуун дулаан уур амьсгалыг дэмжих, биеийн тамир, спортоор дамжуулан эрүүл зан үйл, дадлыг хэвшүүлэх зорилгоор “Аз жаргалтай гэр бүл” марафон гүйлт зохион байгуулна. 



Оролцогчдыг 10.00 цагаас Чингүнжавын талбайд бүртгэнэ.


Мөрөн хотод 10.00-13.00 цагийн хооронд төв замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж иргэдийг гэр бүлээрээ ая тухтай марафонд оролцох нөхцөлийг бүрдүүлэн ажиллана гэдгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах, зохицуулагч, Цагдаагийн ахмад  Д.Отгонбаяр хэллээ.

 

Холбоотой мэдээ