“Хөдөөгийн багш нарын спортын 13-р наадам” гурав хоног үргэлжиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 23:17:12

Төв аймгийн Зуунмод суманд 12 аймгийн 600 гаруй тамирчныг хамруулсан  “Хөдөөгийн багш нарын спортын 13-р наадам” баасан гарагт эхэлж, гурав хоног үргэлжиллээ.

Сагс, волейбол, ширээний теннис, дартс, үндэсний бөх, биллъяард зэрэг спортын зургаан төрөлд болж буй наадам Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Солонго цогцолбор, Монгени 5-р сургууль зэрэг дөрвөн хэсэг газар болсон юм.

“Хөдөөгийн багш нарын спортын 13-р наадам”-ыг Төв аймгийн засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл, Биеийн тамир, спортын хороо хамтран зохиож байгуулжээ.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ