Мөрөн хотруу бохир ус орж болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-01 23:23:43

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төв цэвэрлэх байгууламж нь ачааллаа даахаа больж Мөрөн хотын иргэд бохир устай холилдож болзошгүй болжээ.

Тодруулбал цэвэрлэх байгууламжийн шороо нягтруулж хийсэн тунгаагуур, шингээх картууд нь ачаалал даахгүй даланг давж халих, доторлогоогүй шороон байгууламж тул олон жил ашиглагдаж усанд идэгдсэнээс далан нь тал бүрээрээ задарч ,сэтэрч тухай бүр нь нэмэлт далан хийж өвөлжиж иржээ. Мөн цэвэрлэх байгууламжийн ойролцоох багийн иргэдэд урин дулааны цагт бохир их үнэртдэг гэнэ. Өнөөдрийн байдлаар картуудыг суллаж цэвэрлэсэн боловч цаашид усандаа идэгдэж далан доогуур нэвчих, далан дээгүүр халих, далан сэтэрч Мөрөн хотруу бохир ус орох аюул нүүрлээд байгаа ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ