Монгол Улс, АНУ харилцан ашигтай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2025-04-13 12:14:34

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.


Талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэхийн төлөө хэрэгжүүлж буй ажлуудын явцын тухай санал, мэдээлэл солилцож, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд цаашид хийх ажлуудын талаар ярилцав. 


Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргаанаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулаад, энэ хүрээнд Монгол Улс, АНУ харилцан ашигтай хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсоныг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба мэдээлжээ. 



Холбоотой мэдээ