Энэтхэгийн шоронгоос хоригдлууд оргожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-31 14:08:18

ШИНЭ-ДЕЛИ. /TASS/. Энэтхэгийн төвийн нутгийн Мадхья-Прадеш мужийн Бхопал хотын нэгэн шоронгоос өнөө өглөө найман хоригдол оргожээ. Тэд шоронгийн нэг хуягийг хөнөөж, орны цагаан хэрэгслийг хана дагуу унжуулан бууж зугтжээ.

Цагдаа нарын мэдэгдсэнээр,  "Энэтхэгийн лалын шашинт оюутнуудын хөдөлгөөн" гэх нэгэн террорист бүлэглэлийн гишүүд болох эдгээр хоригдол нь хуягийн хоолойг хэрчжээ. 2003 онд Мумбай хотод 50 хүний аминд хүрсэн дэлбэрэлтийг үйлдсэн гэж тус бүлэглэлийг Энэтхэгийн Засгийн газар буруушааж байсан юм.

Хоригдлуудыг цагдаа нар хайж байна.

2013 онд Мадхья-Прадеш мужийн шоронгоос долоон хоригдол, тэдний дотор тус бүлэглэлийн зургаан хоригдол ариун цэврийн өрөөний ханыг эвдэж нураан оргож байжээ.

Мөн өнгөрсөн онд тус улсын нийслэл Дели хотын маш чанд хатуу харуул хамгаалалттай Тихарын шоронгийн хана доогуур хонгил ухан хоёр хоригдол оргож байсан аж.

Г.Доржханд

Холбоотой мэдээ