АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох саналыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-02 17:05:04

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Авлигатай тэмцэх газрын даргын томилгооны асуудлыг хэлэлцлээ.

 

Хуралдаанаар Ерөнхий сайдын АТГ-ын даргыг улираан томилуулах саналтай танилцав. АТГ-ын даргаар З.Дашдавааг 2019 онд УИХ-ын 37 дугаар тогтоолоор томилсон аж. Өнгөрсөн хугацаанд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр болон хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлуулж, тус газрын чадавхыг бэхжүүлэх, ижил чиг үүрэг бүхий гаднын байгууллагуудтай хамтын ажиллагаа өргөжүүлэх чиглэлд тодорхой үр дүн гаргасан.


Түүнчлэн авлигатай тэмцэх чиглэлд тодорхой үр дүн гарсан хэмээн үзэж, АТГ-ын даргаар З.Дашдавааг улируулан сонгохыг МАН-ын бүлгийн гишүүд дэмжлээ.

 

Холбоотой мэдээ