А.Овечкин дөрөвдүгээр сарын 18-нд шинэ рекорд тогтооно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 28. /ТАСС/. “Вашингтон Кэпиталз” багийн довтлогч Александр Овечкин оруулсан гоолынхоо тоогоор Канадын домогт хоккейчин Уэйн Гретцкиг гүйцэж түрүүлэн, дээд амжилт тогтоох өдрийг Хойд Америкийн Үндэсний хоккейн лигээс шинээр тогтоожээ.
Өмнө нь таамаглахдаа, “Вашингтон”
баг дөрөвдүгээр сарын 16-нд “Нью-Йорк Айлендерс” багтай талбайд нь тоглох үеэр
Овечкин 895 дахь гоолоо оруулж, рекорд тогтооно гэж тооцоолж байсан юм. Тухайн үед
түүний тамирчны замналын ба улирлын үзүүлэлтүүдийг тооцож үзэхэд анх удаа рекорд тогтоох огноонууд давхацсан байна.
Одоогийн байдлаар тэрбээр 889 гоол оруулаад байгаа бөгөөд NHL-ийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан Канадын домогт хоккейчин Уэйн
Гретцкигийн амжилтыг давтахад 5 шайб, шинэ рекорд тогтооход 6 шайб дутуу байна.
Харин 28-нд шилжих шөнө “Миннесота Уайлд” багтай талбайд нь хийсэн тоглолтод Овечкин гоол оруулж чадаагүй бөгөөд баг нь 2:4 харьцаагаар хожигдлоо. Энэ тоглолтын дараа түүний нэг тоглолтод хийсэн гоолын статистик үзүүлэлт 0,64, хоккейчны замналдаа нэг тоглолтод оруулсан гоолын тоо 0,60 болжээ. Үүнийг тооцож үзэхэд, “Вашингтон” баг дөрөвдүгээр сарын 18-ны өдөр “Питтсбург Пингвинз” багтай талбайд нь тоглох үеэр Овечкин шинэ дээд амжилт тогтоохоор байна. Энэ бол “Вашингтон” багийн хувьд улирлын сүүлчийн тоглолт байх юм.
NHL-ийн энэ улирлын тэмцээн дуусах хүртэл
вашингтончууд 10 тоглолт хийнэ.