Авто, мото спортынхон шинэ удридлагаа сонгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-25 10:53:25

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын автомашин, мотоциклын спортын холбоо Олон улсын автомашины холбоо (ФИА), Олон улсын мотоциклын холбооны (ФИМ) дүрэмд үндэслэн холбооны дүрмээ шинэчлэн батлаад буй.


Уг дүрэмд орсон томоохон өөрчлөлт болох МАМСХ-ны эрх барих дээд байгууллага нь Их хурал байхаар тогтоосон явдал юм. Тэгвэл энэ дагуу 2025 оны ээлжит их хурлаа ирэх сарын 10-нд зохион байгуулахаар товложээ.


Хурлаар холбооны дүрмийн шинэчлэл, ирэх дөрвөн жилийн удирдлага болон спортын ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэх аж. Хуралд оролцогчдын бүртгэл маргааш дуусах бөгөөд нийт 30 төлөөлөгч оруулах юм.

Холбоотой мэдээ