Өнөөдөр өдөр, шөнө тэнцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-03-22 12:51:26

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Өнөөдөр хаврын өдөр шөнө тэнцэж байгаа өдөр.


Өөрөөр хэлбэл нарны шууд тусгал Экватор дээр байгаа тул дэлхийн бүх газарт өдөр шөнө тэнцдэг. Маргаашаас өдрийн цаг уртассаар 6 дугаар сарын 22-нд хамгийн урт өдөр тохиож, энэ өдрөөс өдрийн цаг багассаар 9 дүгээр сарын 22 болоход ахин тэнцдэг. Түүнээс хойш шөнийн цаг уртассаар 12 дугаар сарын 22-нд хамгийн урт шөнө болдог. Жилийн дөрвөн улирлын энэ өдрүүдийг Монголчууд хавар, зун, намар, өвлийн оргил өдрүүд гэж үздэг билээ.


Өдөр, шөнө тэнцэх өдөр нар эгц зүүн зүгээс мандаж, эгц баруун зүгт жаргадаг байна. Хаврын өдөр, шөнө тэнцэх өдрөөс эхлэн бөмбөрцгийн өмнөд хагаст одон орны хуанлийн намар ирдэг бол хойд хагаст нь хавар ирж, зуны туйлын өдөр хүртэл үргэлжилдэг аж.

Холбоотой мэдээ