УВС: Усны сан бүхий газрын 45.8 хувийг гол эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025
оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Увс аймгийн газар нутгийн 72329,54
га буюу 1,03 хувийг усны сан бүхий газар эзэлдэг байна.
Усны сан бүхий газрын 29979.1 га буюу 45,8
хувийг гол, 34739.1 га буюу 53,0 хувийг нуур цөөрөм, тойром, 727.14 га
буюу 1.11 хувийг горхи, булаг шанд тус
тус эзэлж байна.
Увс, Хяргас,
Ачит, Үүрэг, Айраг зэрэг нуур, Тэс, Ховд, Завхан, Боршоо, Хангилцаг гэх мэт
томоохон голтой.
Мөн Гоожуурын
хүрхрээ, Хойд сайгийн хүрхрээ, Олон нуурын хөндий, Рашааны мухар, Нарийний голын эх, Хэцүү хад зэрэг дахин давтагдашгүй,
өвөрмөц, байгалийн үзэсгэлэнт газруудтай.