Сингапурын хөрөнгө оруулагчид Төв аймгийн зарим суманд орон сууц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-26 19:20:49
Yesukheitumur Tumurbaatar

Сингапур улсын хөрөнгө оруулагчид Төв аймгийн ЗДТГ-тай хамтарч зарим сумдад орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэхээр Санамж  бичигт гарын үсэг зурлаа.

Төслийг туршилтын журмаар Төв аймгийн  6 суманд 2017 оноос эхлэн Сингапурын "T specialist  international" компани хэрэгжүүлэхээр хэлэлцэн тохиролцсон байна. Одоо санхүүгийн болон техникийн баримт бичгүүд гаргах бөгөөд үүний дараа талууд төсөл хэрэгжүүлэх гэрээг байгуулна гэж  Засаг даргын орлогч н.Мөнхбаатар хэллээ.

Мөн тэрээр Сингапурын хөрөнгө оруулагчид  2014 оноос эхлэн Монгол улсад хөрөнгө оруулах боломжийг судалж байгаа ажээ. Энэ хүрээнд Төв аймагтай олон талт төслүүд  хэрэгжүүлэхээр ярьж тохиролцсоны үндсэн дээр эхний шатны төслүүд Батсүмбэр суманд хэрэгжиж эхэлсэн байна. Түүнчлэн үлгэр жишээ сумдтай аймаг болох үүд хаалга нээгдэж иргэдийг хямд өртгөөр орон сууцжуулах өндөр боломж бүрдэнэ гэдгийг онцолсон юм. 

Уг хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын цогцолборыг хамтарч байгуулах төсөл судалгаа хийгдэж байгаа бөгөөд хоёр талаас мэдээллээ солилцон ажиллаж байгаа тухай Бүгд найрамдах Сингапур улсын бизнесмен Чон Фуук хэлсэн юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ