АНУ тэргүүтэй эвсэл Ракка хотыг чөлөөлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-10-26 17:18:53

ПАРИС. /APF/. АНУ тэргүүтэй олон улсын эвсэл Сирийн Ракка хотыг чөлөөлөхийн тулд “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар бэлтгэж байна. Иракийн хоёр дахь том хот болох Мосулыг чөлөөлсний дараа Ракка хотыг чөлөөлөх ажиллагааг явуулах аж.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер мягмар гарагт Парист хотод сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Мосулыг чөлөөлөх ажиллагаа төлөвлөсний дагуу явагдаж байна” гэжээ.

Түүний хэлснээр, АНУ болон холбоотон улсуудын батлан хамгаалахын сайд нарын уулзалтын үеэр ажиллагаа явуулах шийдвэрийг гаргажээ.

Мосул болон Раккагийн аль аль нь “Лалын улс” бүлэглэлийн гол түшиц газар юм. Өөрийгөө лалын халифт улс гэж нэрлэдэг тус бүлэглэлийн нийслэл хот нь Ракка билээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ