СЭЛЭНГЭ: Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний санал боловсруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 19 /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэгийг Сэлэнгэ
аймгийн Баянгол сум дахь Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, 05
дугаар ангид зохион байгуулж байна.
Үзлэгийг Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр
халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Машбат
зөвлөн туслах хэлбэрээр явуулж байна.
Үзлэгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж хэрхэн
хэрэгжиж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөх юм.
Мөн цаашид учирч
болзошгүй эрсдэл, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэхэд
авах арга хэмжээний санал боловсруулах юм.
Үзлэгийн гол зорилго нь төрийн тусгай алба
хаагчдын амь, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий
болгох, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, болзошгүй осол гэмтэл, эрсдэлээс
урьдчилан сэргийлэхэд чиглэжээ.