ОХУ болон БНХАУ-ын нөлөөг сулруулахыг АНУ хүсч байна гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭПХЕНЬЯН. /TASS/. ОХУ болон БНХАУ-ын нөлөөг зогсоохын тулд АНУ-ын зүгээс Ази-Номхон далайн бүс нутагт цэргийн давамгайллаа бий болгохыг зорьж байна гэж Умард Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг /КCNA/ мэдэгдсэн байна.
"АНУ стратегийн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Япон болон Өмнөд Солонгостой хамтран Зүүн Хойд Азид цэргийн гурвалсан холбоо үүсгэхээр идэвхтэй ажиллаж байна. Эдгээр улс энэ ажиллагаагаа Умард Солонгосын цөмийн болон пуужингийн заналхийлэлтэй тэмцэх гэсэн нэрийн дор явуулж байна" гэж КCNA мэдэгдээд "энэ бол НАТО-гийн Ази дахь хувилбар юм" гэжээ. Эдгээр гурван орны цэргийн хөлөг онгоц, нисдэг тэрэг, нисэх онгоцууд оролцсон цэргийн сургуулилт Өмнөд Солонгосын Чежү арлын ойролцоо болсныг мэдэгдэлд дурдсан байна.
АНУ, Япон, Өмнөд Солонгосын цэргийн гурвалсан холбоо Зүүн Хойд Азид өргөжин тэлэх нь “зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг дэвэргэж, тус бүс нутагт нөхцөл байдлыг улам хурцатгах болно" гэж KCNA агентлаг анхааруулав.
Д.Нямтулга