БХЯ дотроо сэлгээ хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-09 15:35:04

БХЯ дотроо хэд хэдэн сэлгээ хийгээд байна. Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатарыг ажлаас нь чөлөөлсөн. Саяхан ганц түүнийг бус хэд хэдэн хүнийг ажлын сэлгээ хийсэн талаар тодруулав.

БХ-ын сайд Ц.Цолмон тушаал гаргаж Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр, хурандаа Б.Батсайханыг томилжээ. Уг нь Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Алтансүхийн оронд Б.Батсайханыг томилсон байсан ч удалгүй З.Болдбаатрын оронд үүрэг гүйцэтгэгчээр томилов. Мөн яамныхаа зарим газар, хэлтсийн даргыг ч сэлгэх тухай яриа байгаа аж. Хошууч генерал З.Болдбаатарыг одоогоор ямар нэг албан тушаалд томилоогүй байгааг эх сурвалж хэллээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ