НБА-гийн бүх оддын тоглолтын гарааны тавыг танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-01-24 12:42:09

МОСКВА, 2025 оны нэгдүгээр сарын 24 /championat/. Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо 2025 оны бүх оддын тоглолтод Дорнод болон Өрнөд бүсээс гараанд гарах таван тоглогчийг танилцууллаа. 


Өрнөд бүсийн гарааны 5 тоглогчооор Стефен Карри  (Голден Стэйт Уорриорз), Шей Гилджес-Александер (Оклахома-Сити Тандер) Кевин Дюрант (Финикс Санз), Леброн Джеймс (Лос-Анжелес Лейкерс), Никола Йокич (Денвер Наггетс) нарыг сонгосон байна. 


Харин Дорнод бүсээс Жейлен Брансон (Нью-Йорк Никс), Донован Митчелл (Кливленд Кавальерс), Яннис Адетокунбо (Милуоки Бакс), Жейсон Тейтум (Бостон Селтикс), Карл-Энтони Таунс (Нью-Йорк Никс) нар шалгарчээ.


НБА-гийн бүх оддын тоглолт хоёрдугаар сарын 16-ны өдөр Калифорни муж улсын Сан-Франциско хотод болно.

Холбоотой мэдээ