Энэ сарын 28-нд хуулийн үнэгүй зөвлөгөө өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан НЗДТГ, Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг ирэх баасан гарагт зохион байгуулна.
Тодруулбал, иргэн, хуулийн этгээдэд хуулийн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь туслах, хуульзүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, хуулийн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.
Өдөрлөг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон дахь салбаруудад энэ сарын 28-ны өдрийн 10-19 цагт болно.
Д.Өлзий