Гадаадын орнуудад үзүүлэх Америкийн тусламжийг түр зогсоов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 21 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гадаад орнуудад үзүүлэх Америкийн тусламжийг дахин үнэлэх, дахин нэгтгэх тухай зарлигт гарын үсэг зурснаар тусламжийг 90 хоногийн хугацаанд зогсоожээ.
“АНУ-ын Үндсэн хууль, бусад хуулиар надад олгосон эрх мэдлийн дагуу би гадаадын хөгжлийн тусламжийн хөтөлбөрүүд АНУ-ын гадаад бодлоготой нийцэж байгаа эсэхийг үнэлэхийн тулд тусламжийг 90 хоногийн хугацаанд түр зогсоох тухай зарлиг гаргаж байна" гэж Цагаан ордны цахим хуудсанд нийтэлсэн зарлигийн эх бичвэрт дурджээ.
Тусламжийн хөтөлбөр тус бүрд зохих үнэлгээ хийж, дээр дурдсан хугацаа дууссаны дараа тусламжийг үргэлжлүүлэн олгож магадгүй байна. АНУ-аас гадаадын орнуудад үзүүлж буй тусламжийн хүрээ болон хүнд суртал нь "Америкийн ашиг сонирхолд нийцэхгүй бөгөөд Америкийн үнэт зүйлстэй олон талаар харшилж байна" гэж зарлигт тэмдэглэжээ. "Улс орнуудын дотоодын болон улс орнуудын хоорондын нийцэл зохицолтой, тогтвортой харилцаанд харшлах үзэл санааг гадаадад улсуудад сурталчлах замаар дэлхий даяар энх тайвныг тогтворгүй болгоход тусламжийг ашиглаж байна" гэж баримт бичигт дурдсан байна.
Нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөсөн Д.Трамп албан тушаалдаа орсон эхний өдрөө хэдэн арван зарлигт гарын үсэг зуржээ.