ХОВД: 50 гаруй байгууллага гадна талбайгаа цэвэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын
захирамжийн дагуу долоо хоног бүрийн баасан гарагт халтиргаа гулгааг арилгах,
хог хаягдлыг цэвэрлэхээр шийдвэрлэсэн.
Энэ ажилд өнөөдөр Жаргалант сумын ЗДТГ-аас
гадна 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллага нэгджээ.
Нийтийн эзэмшлийн зам талбайд үүссэн
халтиргаа гулгааг арилгаж осол гэмтлээс сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг
хангах зорилгоор цаашид баасан гараг бүр орчны цэвэрлэгээ хийнэ.
Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй
төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг өөрийн эзэмшлийн гадна талбай болон ойр
орчмынхоо 50 метр хүртэлх зам талбайд үүссэн хог хаягдал, цас, мөсийг
цэвэрлэж хэвшихийг уриаллаа.