“Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2025-01-17 17:45:01

ТОКИО, 2025 оны нэгдүгээр сарын 17 /NHK/. Японы видео тоглоомын “Nintendo” компани борлуулалт сайтай байгаа Switch консолын дараагийн хувилбарыг танилцууллаа. Энэ онд худалдаанд гаргах шинэ төхөөрөмж нь тус компанийн сүүлийн найман жилийн хугацаанд гаргаж буй анхны ийм төрлийн бүтээгдэхүүн болох юм.  


Nintendo” компани Switch 2-ын үнэ ба үзүүлэлтийн талаар мэдээлээгүй байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 2-нд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ажээ. Богино хэмжээний танилцуулга бичлэгээс үзэхэд шинэ төхөөрөмж өмнөхтэйгээ төстэй болох нь харагдана. Гэхдээ дэлгэц болон удирдлага нь илүү том хэмжээтэй болсон байна.


Тус компани дөрөвдүгээр сараас эхлэн дэлхийн томоохон хотуудад Switch 2-ыг туршиж үзэх арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Nintendo 2017 онд Switch”-ийг худалдаанд гаргаснаасаа хойш дэлхий даяар 140 сая гаруй ширхэгийг борлуулсан боловч сүүлийн жилүүдэд борлуулалт нь саарсан байна.



Холбоотой мэдээ