АРХАНГАЙ: Дотоодын үйлдвэрлэлээрээ хүн амын махны хэрэглээг 100 хувь хангав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-01-09 10:51:28

Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Архангай аймаг 2024 онд дотоодын үйлдвэрлэлээр 40.2 мянган тн мах, 28.7 мянган тн сүү, сүүн бүтээгдэхүүн бэлтгэж 100 хувь, төмс 2.3 мянган тн бэлтгэж 68.8 хувь, хүнсний ногоо 1.1 мянган тн бэлтгэж 12.2 хувиар аймгийн хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг хангасан байна.


Үүнээс үйлдвэрийн аргаар 540 тн мах бэлтгэж 10.1 хувь, 0.12 мянган тн гурил бэлтгэж 4.8 хувь, 1.12 мянган тн гурилан бүтээгдэхүүн бэлтгэж 45 хувь, 3870 тн сүү, сүүн бүтээгдэхүүн бэлтгэж 40.3 хувиар хүн амын хүнсний хэрэгцээг 25.1 хувиар хангажээ. Энэ нь 2023 оноос 2.2 хувиар нэмэгдсэн байна. 

Холбоотой мэдээ