Төсвийн тодотголд нэмэлт өөрчлөлт орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-21 14:02:12
Yesukheitumur Tumurbaatar

Энэ  сарын 14 нд болсон ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар аймгийн 2016 оны сүүлийн улирлын төсвийн тодотголд нэмэлт өөрчлөлт оруулан баталлаа. Төв аймгийн төсвийн орлого энэ оны эхний 9 сарын байдлаар орлого 9.1 тэрбум төгрөгтэй байсан бол зарлага 48.5 тэрбум болж аймаг орон нутгийн төсвийн орлогоор тооцоход орлогын төлөвлөгөө 109.80 хувь биелэгдсэнийг албаныхан онцоллоо.

Түүнчлэн аймгийн 2016 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа УИХ, Сангийн яамнаас ирүүлсэн удирдамж, чиглэлийн дагуу тооцооллыг хийсэн байна. Төв аймгийн төсвийн нийт орлогыг өмнө нь батлагдсан нийт орлогын дүнгээс хувь хүний орлогын буцаан олголтын дүнг энэ оны нийт гүйцэтгэл болох 704.2 сая төгрөгөөр тооцон үүнээс төсвийн нийт орлого 45.7 сая төгрөгөөр нэмэгдэхээр тооцогдлоо. Мөн төсвийн нийт зарлагын хувьд оны эхэнд батлагдсан дүнгээс 26.2 сая төгрөгөөр буурахаар тооцогдож байгаа тухай СТСХ-ийн ахлах мэргэжилтэн Ч.Цэцэгсүрэн хэллээ.

Тэрээр мөн төсвийн суурь орлого 80 сая төгрөгөөр, суурь зарлага 152.2 сая төгрөгөөр тус тус буурсаныг хэлж байлаа. Түүнчлэн улсын төсвөөс авах санхүүгийн дэмжлэг 72.3 сая төгрөгөөр буурсан бол тусгай зориулалтын шилжүүлэг 363.3 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин ОНХСанд олгох орлогын шилжүүлэг 378.9 сая төгрөгөөр оны эхний батлагдсан төлөвлөгөөнөөс буурсаныг хэлсэн юм.

Төсвийн тодотголд нэмэлт өөрчлөлт орсноор эрүүл мэндийн салбарт 7083.7 сая төгрөг батлагдаж байсан бол 7075.1 сая төгрөг болж 8.6 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Батлагдсан төсвийг 26 сумын Эрүүл мэндийн төвүүдэд төсвийг хуваарьлан тооцжээ.

Мөн бусад тусгай зориулалтын салбарын шилжүүлгийн байгууллагууд болох Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын төсвийг 195.8 мянган төгрөгөөр, Хүүхэд залуучууд гэр бүлийн газрын төсвийг 1891,1 мянган төгрөгөөр бууруулан тодотгосон аж.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ