Ханхонгор суманд нэмэлт санал хураалт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн 15 сумын 58 багийн 59 санал авах байранд нийт 40644 сонгогч санал өгөхөөс, 24960 сонгогч саналаа өгч 61,4 хувийн ирцтэй сонгууль боллоо. Харин Ханхонгор сумын хувьд 44,4 хувийн ирцтэй байсан учир нэмэлт санал хураалт явуулахаар боллоо.
Тус аймгийн 15 суманд 307 мандатын төлөө 598 нэр дэвшигч өрсөлдөж, 292 суудал аваад байна. Үүнээс Монгол ардын нам 172, ардчилсан нам 117, бие даагч 3 байгаа юм. Булган, Номгон сумдад аймгийн ИТХ-ын сонгуулийг дахин зохион байгуулсан бөгөөд Булган суманд Ардчилсан намаас Н.Хүрлээ, Номгон суманд Монгол ардын намаас С.Цэрэнбаяр нар ялалт байгуулжээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн