Авлигатай тэмцэх газрын ажлын баг Говь-Алтай аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-12-09 14:38:22

Говь-Алтай, 2024 оны 12 дугаар сарын 09 /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Ц.Шинэбаяраар ахлуулсан ажлын баг Говь-Алтай аймагт ажиллав. 


2024 оны 12 дугаар сарын 7-ны өдөр ажлын баг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, орон нутаг дахь авлигын нөхцөл байдал, авлига ашиг сонирхлын зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын харьяа агентлагууд, төрийн байгууллагууд, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдлагууд, эрх бүхий албан тушаалтнуудад сургалт хийлээ.


Ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор сургалт зохион байгуулсан юм. Мөн түүнчлэн авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт, үйл ажиллагааг танилцуулж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалт, гарч буй зөрчил дутагдал, анхаарах асуудлаар мэдээлэл хийлээ. 

Холбоотой мэдээ