ӨВӨРХАНГАЙ: Архивчдын өдрөөр "Баримтат өв" үзэсгэлэн дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-12-07 12:36:11

Арвайхээр, 2024 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Архивчдын өдрийг тохиолдуулан Төрийн архивын тасаг, Хөгжимт драмын театр, Төв номын сангаас "Баримтат өв" үзэсгэлэн дэлгэлээ.


Үзэсгэлэнд соёлын байгууллагын түүхэн зураг, баримтат кино, гар бичмэл, ховор ном зохиол, уран зургийг дэлгэн үзүүлж, олон нийтэд сурталчлав.



Тухайлбал, Төв номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй модон бар, үнэт ховор ном, хамгийн том болон жижиг ном, монгол бичиг болон кириллээр бичсэн "Нууц товчоо", "Жангар", "Алтан товч", "Гэсэр" тууль зэрэг номыг иргэдэд толилууллаа.




Жил бүрийн 12 дугаар сарын 5-нд “Архивчдын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэдэг. 


Энэ жил Монгол Улсад орчин цагийн Архивын байгууллага үүсэж хөгжсөний 97, аймгийн Архивын алба байгуулсны 67 жилийн ойн тохиож байна.





Холбоотой мэдээ