ӨНӨӨДӨР: Цахим номын сангийн нээлт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 4-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:
09:00-13:00 цагт: “Блью Скай”-д: СЭЗИС, Засгийн газрын ХЭГ, Төрийн өмчийн
бодлого, зохицуулалтын газар, СЗХ компанийн засаглал “Хараат
бус гишүүний үүрэг оролцоо: ТУЗ-ийн манлайлал” хэлэлцүүлэг зохион байгуулна.
10:00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.
10:00 цагт: МУИС-ийн Номын санд: Цахим номын сангийн нээлт болно. Утас:
9900-2019.
10:00 цагт: ГХЯ-нд: “Ирээдүйн төлөөх шийдэл” эрүүл ахуйч, тархвар
судлаачдын IV зөвлөгөөн болно. Утас 91108-333, 8911-9482, 9612-1060.
14:00 цагт: Төрийн ордонд: “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн
хэрэгжилт" хэлэлцүүлэгтэй.
15:00 цагт: Нээлттэй нийгэм форумд: “Улс төрийн намын шинэчлэл, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль: Ухрах уу, урагшлах уу” уулзалт хэлэлцүүлэг болно. Утас:9603-4774.
19:00 цагт: Централь Тауэр”-т: “SDY Junior” клубээс “GEN-Z SO WHAT?” мэтгэлцээн хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 9080-0602, 9904-0684.