ӨНӨӨДӨР: “Эмэгтэй парламентчдын чуулган-2024” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-11-04 07:07:17

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 4. /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 4-ний даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

10:00 цагт: УИХ дахь АН, МАН-ын бүлэг хуралдана. Ажлын хэсгийн хуралдаантай.

13:00 цагт: Чингис хаан Үндэсний музейд: “Эмэгтэй парламентчдын чуулган-2024”-ыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг хамтран зохион байгуулна.

11:00 цагт: ЭМЯ-нд: Томуу, Томуу төст өвчний нөхцөл байдал, арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

10:00-12:00 цагт: Арилжааны эвлэрүүлэн зуучлал “WHY MEDIATION”: Канадын сайн туршлага" чөлөөт ярилцлага УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнд болно. Утас: 7011-6364.

11:40 цагт: Богд хааны ордон музейд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тууль хайлна.

12:00 цагт: Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд: МСНЭ-ийн удирлага, төлөөлөл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шүүхтэй холбоотой хүсэлт өгнө. 

13:00 цагт: Улсын төсвийн зардлыг бууруулах талаар төр, засагт шаардлага хүргүүлэх тухай УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нар мэдээлнэ.

17:00 цагт: Улсын санд худалдан авах 2024 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг олон нийтэд зарлан шагнал гардуулах ёслол Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд болно.

Орон нутагт:

-Дундговь аймгийн музейд: Соёлын бүтээлч сарын хүрээнд Ардын зураач, УГЗ Ц.Байдын "Өгүүлэмж" нүүдлийн үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэн 11-р сарын 7 хүртэл үргэлжилнэ.

-Дорнод аймагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд соёлын байгууллагууд сарын турш үйл ажиллагаа зохион байгуулна.

-Өвөрхангай аймгт: "Өндөр гэгээний өв соёлоос суралцахуй" соёлын бүтээлч сарын нээлт болно.

Соёл урлаг:

-"Хятад орныг танин мэдэх" ӨМӨЗО-ны соёлын өдрийн нээлт болон бие хамгаалах урлагийн үзүүлэх тоглолт болно.



Холбоотой мэдээ